Барилгын салбарын чиглэлээр мэргэжил олгодог их, дээд сургуулиудын хөдөлмөрийн зах зээлийн байдал

Барилгын салбарын чиглэлээр мэргэжил олгодог их, дээд сургуулиудын хөдөлмөрийн зах зээлийн байдал

Манай улс сүүлийн жилүүдэд эрчимтэй  хотжиж байгаатай уялдуулан “Барилгын хөгжлийн төв”-өөс салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургууль, коллежуудын сургалтын хөтөлбөрийн бүтэц агуулга, арга зүй, хэрэгжүүлэлт нь хөдөлмөрийн зах зээл дэх нийцлийг тодорхойлж байгаа эсэхт дүн шинжилгээг 2019 оны байдлаар хийсэн судалгааг хүргэж байна. 
Судалгаанд Үндэсний техникийн их сургууль, Сити их сургууль, УБ Эрдэм их сургууль, Газарчин дээд сургууль, Техниктехнологийн дээд сургууль, Рояаль дээд сургууль, Хүрээ дээд сургууль, Шинэ монгол дээд сургууль, Ховд их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, ШУТИС, ШУТИС Дархан, Их засаг ОУИС-ууд сургалтын хөтөлбөрөө ирүүлснээр эдгээр сургуулиудын сургалтын хөтөлбөр дээр дүн шинжилгээ хийсэн байна.                                          

2018-2019оны хичээлийн жилд барилгын салбарын чиглэлээр нийт 9875 оюутан суралцсан байна. Харин 2017-2019 оны хичээлийн жилд бүх салбарт суралцагч оюутнуудын 17277 /11,1%/ нь инженер, 8412 /5,4%/ нь архитектур, хот төлөвлөлт мэргэжлээр суралцжээ.

Мэргэжлийн чиглэл эссэн оюутны тоо

Зураг-1 

Их дээд сургууль коллежийнтоо нийт 94 байгаагаас барилгын салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн болон төрийн бус 20 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хүснэгт-1

Сургуулийн өмчийн хэлбэрИх дээд сургууль коллежийн тоо
1Төрийн өмчийн сургуульд4
2Төрийн өмчийн бус сургууль15
3Гадаадын их дээд сургууль1
4Нийт20


Барилгын салбарын чиглэлээрмэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургууль                                                                                              

Сургуулийн нэр
1ШУТИС-ийн харьяа Барилга архитекторын сургууль
2ШУТИС-ийн харьяа Мэдээлэл технологийн сургууль
3ШУТИС-ийн харьяа Эрчим хүчний сургууль
4ШУТИС-ийн харьяа Мэдээлэл технологийн сургууль
5Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа технологийн сургууль
6Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа технологийн сургууль
7Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
8Монголын Үндэсний Их Сургууль
9Олон Улсын Улаанбаатар Их Сургууль
10Их Засаг Олон Улсын Их Сургууль
11Сити Их Сургууль
12Улаанбаатар Эрдэм Их Сургууль
13Үндэсний Техникийн Их Сургууль
14Газарчин Дээд Сургууль
15Техник Технологийн Дээд сургууль
16Технологийн Дээд Сургууль
17Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургууль
18Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль
19Ховд Их Сургууль
20Рояаль Олон Улсын Дээд Сургууль

Сургалтын хөтөлбөр

Мэргэжлийн чиглэл: Барилгын салбарын чиглэлээр

⮚     Материал үйлдвэрлэл, боловсруулалт

⮚     Архитектор ба барилга угсралт

⮚     Инженерчлэл салбар хооронд

Хөтөлбөрийн мэргэших чиглэл:                                                   Хүснэгт-3

Архитектор ба барилга угсралтАрхитектур
Барилгын инженер
Ландшафтын архитектур, төлөвлөлт
Иргэний ба үйлдвэрийн барилга
Авто замын барилга
Усны барилга байгууламж
Гүүрийн барилга
Хот байгуулалтын архитектур
Усан хангамж, ус цэвэрлэгээ
Халаалт, агаар сэлгэлт
Хөрсний механик ба буурь суурь
Барилгын геотехник
Байгууламжийн шинжилгээ
Газрын тосны барилга, байгууламж
Барилга, дэд бүтцийн инженер
Газар зохион байгуулалт
Хүрээлэн буй орчны инженер
Барилгын менежмент
Хот ба бүс нутгийн төлөвлөлт
Газар зүйн мэдээллийн систем
Газрын үнэлгээ ашиглалт
Сантехник, инженерийн байгууламж
Төмөр замын барилга, зам ба замын аж ахуй
Инженерчлэл салбар хоорондНано шинжлэх ухаан инженерчлэл
Үйлдвэрлэлийн механикжуулалт
Цахилгааны инженер
Дулааны инженер
Цахилгаан хангамж
Материал үйлдвэрлэл, боловсруулалтБарилгын модон эдлэлийн технологи
Мебель модон эдлэлийн технологи
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
Хаягдал боловсруулах технологи
Үйлдвэрлэлийн механикжуулалт
Барилгын бүтээц эдлэлийн технологи

Салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд хөтөлбөрөө өдөр, орой, эчнээ гэсэн 3 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.       


Зураг-2
                

Улаанбаатар Эрдэм их сургууль, Үндэсний техникийн их сургууль, ШУТИС –д оройн, ХААИС, Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС болон Дархан, Орхон аймаг дахь салбар, Сити, Газарчин дээд сургуулиуд эчнээгээр салбарын мэргэжилтэн бэлтгэж байна.

Хөтөлбөрийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ба нийлүүлэлт

BizNetwork.mn, Үнэгүй.мн вэб сайтаас инженер техникийн ажилтны хамгийн их зарлагдсан ажлын байрыг  2019 оны 01-р сараас 10-с  10-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны заруудад шүүлт хийхэд давхардсан тоогоор нийт 524 байгууллагын 1010 гаруй зар тавигдсан бөгөөд 25 мэргэжлээр зарлагдсан байв. Хамгийн их зарлагдсан10 мэргэжлийг хүснэгтээр харуулбал:

Хөдөлмөрийн зах зээлдэх ИТА-ны ажиллах хүчний эрэлт                    

 Хүснэгт-4

Мэргэжлийн нэрЗарлагдсан тооЭрэлтэд эзлэх %
Архитектор / Ландшафт789.8
Барилгын инженер / хяналтын15616.2
Цахилгааны инженер10414.7
Дулаан, агааржуулалтын инженер9813.4
Сантехникийн инженер9510.8
Барилгын материалын технологийн инженер565.2
 Барилгын бүтээц зургийн инженер8910.1
ХАБЭА инженер677.2
Халаалт, агаар сэлгэлтийн инженер645.7
Холбоо дохиоллын инженер516.9

Хөдөө орон нутагт эрэлттэй байгаа мэргэжил  болон ИТА тоогоор                  

 Зураг -3

Хөдөө орон нутагт барилгын инженер, цахилгааны инженер, холбоо дохиоллын гэх мэт инженерүүдийг ажилд авах  эрэлт ихтэй байна. Энэ бол зөвхөн хамгийн их эрэлттэй мэргэжлийн тоонү зүүлэлт юм.

Суралцагчдын  тоо, мэргэжлийн чиглэл, боловсролын зэргээр                          Хүснэгт-5

Хөтөлбөрийн хөдөлмөрийн зах зээлийн нийцэл

Тус судалгааны үр дүн нь хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй байх ажлын байрыг салбарын чиглэлээр тодорхойлон мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын хөдөлмөрийн зах зээл дэх нийлүүлэлтийн нийцлийг харуулах явдал юм.

ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамруулсантүүврийн эх олонлогт тархаан тооцсон статистик судалгаа болон болон BizNetwork.mn, Үнэгүй.мн вэб сайтад зарлагдсан инженер техникийн ажилтны ажлын байрны эрэлтээс үзэхэд  хөдөлмөрийн зах зээл дэх нийт эрэлтийн хамгийн өндөр буюу 25.5 хувь /17700/  ажлын байр цаашид барилгын салбарт бий болохоор байна.
2019 оны ажиллах хүчний эрэлт /хувь/                                                                        Зураг-4

Судалгаа нь зөвхөн их дээд сургуулиудын хэмжээнд хийгдсэн учраас нийлүүлт нь эрэлтийг хангахуйц байж чадахгүй байх тоон мэдээлэл гарч ирж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн нийт эрэлт дэх барилгын мэргэжилтний эзлэх 25.5 хувь буюу 17700 ажлын байрны 70.1 хувийг засалчин, шаварчин, барилга угсралтын туслах ажилтан, барилгын мужаан, арматурчин, цахилгаанчин зэрэг МБСБ-аар бэлтгэгддэг мэргэжилтэй ажилтны эрэлт эзэлж байгаа юм.

Нийлүүлэлтийн 55.7 хувийг их дээд сургуулиуд хангана гэж үзвэл 54.3 хувийг МБСБ-аар бэлтгэгддэг мэргэжлүүд эзлэхээр байна. Гэтэл эрэлттэй ажлын байрны 70.1 хувийг мэргэжилтэй ажилтны эрэлт эзэлж байгаа нь их дээд сургуулиудаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд бүгд ажлын байраар хангагдах боломжгүй байгааг харуулна.      

 Нийт төгсөгчдийн 20 орчим хувь нь төгссөнөөс хойш 24 сарын хугацаанд огт хөдөлмөр эрхлээгүй бөгөөд түүний дотор 3,7 хувь нь урт хугацааны ажилгүйдэлд өртсөн байдаг нь ажлын туршлага байхгүй гэсэн шалгуур байдаг байна. Энэ нь  ажил олоход хүндрэл үүсгэж байгаа тул тэдэнд зориулсан тусгайлсан, дахин мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. Мөн үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлагыг хийлгэхдээ салбарын орчин үеийн шинэлэг техник, технологи нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэх, гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх зэргийг хэрэгжүүлэх нь ажил горилогчдод үр нөлөөтэй байх юм. 

Leave a Comment

Your email address will not be published.