БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

“НОЦ  БЕТОН ЗУУРМАГ” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 3–р хороо байрладаг ба өөрийн хөрөнгөөр Хятад улсын орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр  тоноглогдсон  ZOOMLION-ны  бүрэн автомат үйлдвэрийг угсран ажилд оруулж  цагт 120м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулан 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж М100-М500 маркын бетон зуурмагийг хэрэглэгчид нийлүүлэн Бетон зуурмагийн чанар, стандарт, үнэ, үйлчилгээгээрээ хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын  итгэлийг нь дааж, нягт хамтран ажилсаар байна.

Мэдээлэл авах

Манай байгууллагын Давуу тал:

  • Мэргэшсэн туршлагатай баг хамт олон
  • Сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж
  • Өндөр хүчин чадал /өдөрт 1000-1500м3/
  • Бараа материалын нөөц их
  • Олон улсын стандарт
  • 100% монголын хөрөнгө оруулалттай

БҮТЭЭГДЭХҮҮН

Бидний нийлүүлж буй бетон зуурмаг нь дэлхийн чанарын стандартын үзүүлэлт болдог ISO 9001, байгаль орчинд хор нөлөөгүйг батлах  ISO 14001 чанарын үзүүлэлтүүдийг ханган Монгол усын MNS 1185:98 стандартаар үйлдвэрлэн гаргадаг билээ. Та бүхэнд бетон зуурмаг мөн насост машин /помп/-ы үйлчилгээг санал болгож байна.

Манай үйлдвэрийн нийлүүлэх бетон зуурмаг нь МNS 1185:98  стандарт, техникийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд, бетон зуурмаг нь үйлдвэрийн лабораторийн туршилтын үр дүнгээр батлагдан нйилүүлэгдэнэ.

ЛАБОРАТОРИ

Үйлдвэрийн лаборатори нь бетон зуурмагийн түүхий эд материалд шинжилгээ хийхээс гадна, гарч буй зуурмагийн орц нормийн найрлага тогтоох, нэмэлт бүтээгдэхүүний сорьц авч туршилт хийдэг.

Өөрийн үйлдвэрийн хажууд дотоод хяналтын лабораторитой  бөгөөд түүхий эд материал, бүтээгдэхүүний чанарт тогтмол шинжилгээ хийж үр дүнг тооцон ажилладаг.

2014 оноос Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторитой хамтран ажиллаж байна.

Монгол улсын MNS стандартад нийцсэн B7.5-B40 анги, M100-500 марктай бетон зуурмаг.

Дүүргэгч материал хайрга дайрга элсийг бутлан ангилах үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч зориулалтын хадгалах талбайд нөөцлөн хадгалдаг.

 Бетон зуурмагийг иргэн, үйлдвэр, ХАА, орон сууцны барилга угсралтын талбайд  захиалагчийн захиалга хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн миксер машинуудаар зөөвөрлөн хүргэж өгдөг. Манай үйлдвэр нь   “Нутгийн буян” ХХК-ны орон сууцны  16давхар барилга, “Алтантариа”ХК, “Сор кашмер”ХХК, “Хан дөрвөн төмөрт”ХХК, “Наранбулаг “ХХК зэрэг  олон байгууллагуудад  бетон зуурмаг  нийлүүлж  ирсэн.