МЕТАЛЛ ВАКУМ ЦОНХ ХААЛГА ХААЛТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ

Вакум цонхны үйлдвэр нь 2012 оноос хуванцар болон металл цонх хаалга үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн  “НОЦ  ЦОНХ”ХХК нэртэй охин компаниа үүсгэн байгуулж БНХАУ Жинань мужид үйлдвэрлэсэн автомат тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Манай үйлдвэр нь МУ-н MNS 5830:2007 ; МNS 5870:2010 стандартын дагуу өдөрт 100м2, Сард – 3000м2 Жилд-30000м2 хуванцар болон металл цонх хаалгыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Бид харилцагчийнхаа хүссэн хэмжээ өнгө загвараар дэлхийн шилдэг брэндүүд болох LG Hausys , HP, Royal, SHIDE зэрэг үндсэн материалуудыг бүтээгдэхүүндээ ашиглан МACO, FORNAX , GEZE, CHUGN брэндийн тоноглолуудаар тоноглон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг билээ.

Мэдээлэл авах