ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

“ЭН ӨҮ ТИ ЭС” ХХК-тай хамтран ажилладаг түншүүд болон харилцагч, ажилтан та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

“ЭН ӨҮ ТИ ЭС” нь 2009 оноос Авто тээвэр, Барилгын материал үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ 8 чиглэлээр, 5 охин компаниа шинээр салбарлан үйл ажиллагаагаа өргөтгөн 200 гаруй ажилтан, ажиллагсадтай үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг болсон байна.

Бид хуванцар болон металл вакум цонх хаалганы үйлдвэрлэл, Зөөврийн сууцны үйлдвэрлэл, Хөөсөнцөр болон сендвич хавтан үйлдвэрлэл, Бетон зуурмагны үйлдвэрлэл, Авто тээвэр болон хүнд машин механизмийн үйлчилгээ, худалдаа зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд харилцагч, үйлчлүүлэгч нэг бүртэй чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг билээ.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улс орныхоо хөгжилд өөрийн тодорхой хувь нэмрийг тасралтгүй оруулсаар олон Монгол иргэдийг ажлын байраар хангаж, шинэ технологийг нэвтрүүлэх зорилго тавин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн үлгэрлэгч хамт олон байхын төлөө 11 дах жилээ амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.

Өнөөдрийн “ЭН ӨҮ ТИ ЭС” ХХК-тай үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн чадварлаг ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, хэрэглэгч харилцагч нэг бүрийн сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна. 

Мөн бид та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш тань байхын төлөө сэтгэлээ шингээн хичээн ажиллаж байна. Та бүхэнд бүх хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж талархаж явдагаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхныг хүсэж, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Ерөнхий захирал
Х.НЯМСҮРЭН