КОНТЕЙНЕР ТОХИЖОЛТ, ЗӨӨВРИЙН СУУЦНЫ ҮЙЛДВЭР

  • Оффис, ажлын байр, хурлын заал
  • Амины орон сууц
  • Дэлгүүр, хээрийн байгууламж, кемп
  • Харуул хамгаалалтын байр
  • Ариун цэврийн байгууламж, саун, душ
  • Нийтийн байр, агуулах, склад

Контейнер тохижолт, Зөөврийн сууцны үйлдвэр нь 2009 оноос зөвхөн контейнерийг бүх төрлийн зориулалтаар тохижуулан үйлдвэрлэж эхэлсэн ба 2011 оноос контейнерийн бат бөх рамд тулгуурлан бүх төрлийн зориулалттай зөөврийн сууцыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсээр ирсэн билээ. Мөн 2014 ондоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн “НОЦ КОНСТРАКШН” ХХК нэртэйгээр салбар компани байгуулан зөөврийн сууцныхаа чанарт онцгой анхаарал тавьж, хүний ажиллаж амьдрах нөхцлийг бүрэн хангасан иж бүрэн тохижолттой, орчин үеийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн экологийн хувьд байгаль орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зөөврийн сууцыг чанарын өндөр түвшинд өнгө дизайны өргөн сонголттойгоор хурдан шуурхай найдвартай хийж гүйцэтгэнэ.

Онцлог

Манай зөөврийн сууцыг уул уурхай,  хээрийн анги нэгтгэл, амралтын болон хувийн байр, оффисийн зориулалтаар ашиглахаас гадна 00, душ бүхий л зориулалтаар ашиглах боломжтой. Хямд үнэ, харьцангуй чанарт өвөл зунгүй сууж дуу чимээнээс ангид, авсаархан болоод эдэлгээтэй чанарын дээд тохилог тав тухыг  санал болгож байна.

Эрхэм зорилго: Орчин үеийн дэвшилтэт технологи барилгын материалаар үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх чанартай, тохилог орон сууц, ажлын байрыг үйлдвэрлэхэд оршино.

Мэдээлэл авах

Чиргүүлтэй сууц

Төмөр Карказан сууц

Тохижуулсан контейнэр сууц