ХӨӨСӨНЦӨР СЕНДВИЧ ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭЛ

ХӨӨСӨНЦӨР ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР нь орчин үеийн шинэлэг технологоор сүүлийн үеийн дэвшилтэт түүхий эдийг ашиглан Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа MNS ISO 13163:2011 чанар стандартын дагуу төрөл бүрийн нягтралтай, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтанг чанарын өндөр түвшинд таны хүссэн хэмжээ, хэлбэрээр өдөрт 1412м3 хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэн хувь хүн албан байгууллагад нийлүүлж байна. Дулаалгын хөөсөнцөрийн үйлдвэр нь 15-43кг/м3 хүртэл нягттайгаар олон улсын ISO-9002 чанар стандартад нийцсэн галыг дэмждэггүй FSB болон FSA маркын түүхий эд материалаар галыг дэмждэггүй хөөсөнцөр полистрол хавтанг үйлдвэрлэдэг болно.

СЕНДВИЧ ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР нь сүүлийн үеийн дэвшилтэт технолгиор бүрэн тоноглогдож өдөрт 2400-2800м2 сэндвичэн хавтан үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлсээр байгаа билээ. Түүхий эд болох хөөсөнцөр хавтангаа өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд харин лист төмрөө БНХАУ-н хамгийн чанартай үйлдвэр болох улсын үйлдвэрийн лист төмрийг түүхий эд болгон ашигладаг.

Мэдээлэл авах

онцлог шинж чанартай:

  • Дулаан алдагдал бага 0,02% нягт нь 18м/куб-ээс дээш,
  • Хавтангийн хэмжээ нь 10-15 см зузаан, 0,97см өргөнтэй,
  • Хэрэглэхэд хялбар хөнгөн,
  • Ус чийгнээс хамгаалагдсан хүйтэнд тэсвэртэй,
  • Удаан эдэлгээтэй найдвартай бат бөх чанартай,
  • Түүхий эд болох лист төмөр нь эрс тэс уур амьсгалд зориулагдсан будагтай.
    Сэндвичэн хавтангаар баригдсан барилга нь угсралтын ажил хийхэд хурдан цаг хэмнэсэн, хөнгөн бат бөх чанартай, өнгө үзэмж сайтай байгууламж босдогоороо онцлогтой.

Бид та бүхэнд монгол орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой, гал дэмждэггүй, уур усанд тэсвэртэй сайн чанарын EPS сэндвичэн хавтанг санал болгож байна.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ:

  • Техникийн хувьд хүчин чадал сайтай шинэ
  • Сайн чанарын түүхий эдээр үйлдвэрлэл явуулдаг
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанар сайтай
  • Өөрийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг
  • Эдийн засгийн хувьд тогтвортой
  • Дэмжих бизнесийн салбартай

Энэхүү бүтээгдэхүүний дулаан дамжуулах үзүүлэлт нь 0.032-0.036 буюу нэгж хэмжээнд ногдох хэрэглээний өртөг бусад дулаалгын материал болох энгийн хөөсөнцөр хавтан, шилэн хөвөн, EPS болон XPS-с харьцангуй бага.

Энэхүү хавтан нь ус чийг татахгүй бөгөөд шилэн хөвөн, энгийн EPS хөөсөнцөр хавтантай харьцуулахад чийг таталт 3%-с бага, бутарч унадаггүй, он удаан жил чанараа алдахгүй. Амьсгалдаг бүтээгдэхүүн учир мөөгөнцөрдөх аюулгүй.

Бүтээгдэхүүний орцонд байгаа жижиг бөмбөлөг бүрийг галд шатдаггүй бодисоор тусгаарлах аргаар галд тэсвэртэй үр дүнд хүргэсэн. Бүтээгдэхүүн нь галд шатахгүй тэсвэрлэх технологийг ашигласнаар шатдаггүй болж, галаар төөнөсний дараа утаа бага гарч, нүүрсжиж галд хайлж галан дусаал үүсдэггүй болсон. Үүний үр дүнд галыг улам цааш тархаж шатах үзэгдлийг хязгаарлан целсийн 1300Сº хэм хүртэл тэсвэрлэх чадвартай болгосон.

Дулаалгын болон галд шатдаггүй бусад материалтай харьцуулахад хамгийн их нягтаршилтай, даралт эсэргүүцэх шинж чанар сайтай бөгөөд хэрчихэд хэмжээгээ маш сайн хадгалдаг. Шалны болон суурийн цутгалтанд шууд хийх боломжтой бөгөөд 1 м.куб эзэлхүүнд ноогдох бүтээгдэхүүний дээд жин нь 50кг юм.

Задардаггүй, галаар төөнөхөд утаа бага гардаг, байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг хий ялгаруулдаггүй бодис агуулсан. Үйлдвэрлэлийн явц аливаа хорт нөлөөгүй, бүтээгдэхүүнийг буцааж ашиглаж дахин үйлдвэрлэж болдог хаягдалгүй бүтээгдэхүүн юм