Өвлийн улиралд вакум цонх яагаад цантаж, хөлөрдөг вэ? Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?

Өвлийн улиралд вакум цонх яагаад цантаж, хөлөрдөг вэ? Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?

Орчин үеийн вакум цонх давуу тал ихтэй: ус нэвтрэхгүй, гадны дуу чимээг сайн тусгаарлана, халуун дулааныг хадгална. Амьдрал дээр бүх зүйл хоёр талтай байдгийн адилаар сайн юмыг саар зүйл дагах нь мэдээж. Цонх суурилуулснаас хойш хэд хоногийн дараа цонх цантаж эсвэл хөлөрч эхэлнэ. Хуучин модон цонхтой байхад ер ингэж байгаагүй юмсан? Яагаад ингэдэг, хэрхэн үүнийг арилгах вэ?

Цонх яагаад хөлрөөд байна? Цонх яагаад хөлрөөд байна вэ?

Шалтгаан нь тасалгааны хэм болон гадаа гудамжин дахь хэмийн ялгаа болно. Энэ хоёр ялгааг цонх мэдэрнэ. Цонхонд ирэх уур ус болж бууна, ингээд л хүйтэнд цантана. Тасалгаанд хэдий хэр хүйтэн байна төдий чинээ цонх цантуулах чийг бага байж болно.

Өөрөөр хэлбэл, сэрүүхэн мөн чийгтэй газрын цонх цантах, хөлрөх магадлал хавьгүй өндөр. Халуун бас хуурай тасалгаанд жам ёсоороо цонх нь хөлрөхгүй, цантахгүй.

“Хуучин модон цонх огт тэгдэггүй байсан” – гэж та хэлэх байх. Таны зөв, гэхдээ шинэ цонх муудаа хөлрөөд байгаа юм биш ээ. Модон цонх завсар ихтэй, тэр завсраар байнга агаар солилцож байдаг тул тасалгааны чийгийг эрс багасгана.

Харамсалтай нь, энэ нь зөвхөн үзэмжний тухай асуудал биш юм. Цонх хөлрөх, цантах нь тасалгааны микро орчин эрүүл бус байгааг илтгэнэ. Хэт их чийгшил нь төрөл бүрийн мөөгөнцөр, хөгц ургахад хүргэдэг.

Агааржуулалт хангалттай бус үед нүүрсхүчлийн хий хуримтлагдаж агаарт хортой бодисын агууламж ихэсдэг байна. Үүний үр дагаварт нь оршин суугчдын эрүүл мэнд муудах, дархлааны систем сулрах аюултай.

Цонх цантах, хөлрөхийг хэрхэн таслан зогсоох вэ?

1. Агааржуулалтын бүрэн бүтэн ажиллагааг шалгаарай. Магадгүй бөглөрсөн эсвэл агааржуулалтын торыг солих цаг болсон байх вий. Мөн гал тогооны өрөөндөө нэмэлт агаар сорогч суурилуулж болно.

2. Цонх суурилуулт ямар болсныг шалга. Гадна талдаа завсартай байвал тэр хэсгээр хүйтэн агаар, чийг орж ирж байгаа.

3. Цонхны тавиурыг хэтэрхий өргөн хийх хэрэггүй. Мөн хүчин чадал ихтэй паар суурилуулах эсвэл цонхны тавцандаа агаар солилцоог хангах сараалж суурилуулсан ч болно. Мөн зузаан хөшиг паарыг хаасан эсэхийг шалгаарай.

4. Ханаа дулаалах ажилд анхаар. Гадна талын дулаалгыг зөвхөн мэргэжилтэн хөлсөлж хийлгэнэ, үнэхээр үр дүнтэй. Өвлийн улиралд хана дулаанаа хадгална, зун нь халуун агаар нэвтрүүлэхгүй.

5. Цонхны тавцан дээр байгаа савтай цэцэг, аквариумыг ав. Энэ бүгд илүүдэл чийгшил үүсгэнэ.

6. Хэрвээ та хотоос гадна өөрийн байшинд амьдардаг бол илүүдэл чийгийг гадагшлуулах арга хэмжээ ав. Жишээ нь, дээвэр, зоориндоо засвар хийж агааржуулагч байрлуулах хэрэгтэй.

Энэхүү бичлэгээс цонхны хөлрөлт, цанталтыг арилгах зааврыг үзнэ үү

Цонхны хөлрөлт, цанталтыг хэрхэн арилгах талаар зөв буруу мэдээлэл авч гайхаж суухгүйн тулд цонхоо анхнаасаа л мэргэжлийн газраар суурилуулах хэрэгтэй. Мөн орчин үеийн цонхнууд тухайн улиралд хийж болох тохируулгатай болжээ. Цаг хугацаанд нь зөв тохируулгыг хийснээр та агааржуулалтыг ч зөв хийж чадна.

Эх сурвалж: ihello.mn

Leave a Comment

Your email address will not be published.