CONTAINER TYPES БУЮУ ЧИНГЭЛЭГИЙН ТӨРЛҮҮД

Бараа бүтээгдхүүнийг зөөж тээвэрлэхэд дэлхий нийтээрээ тодорхой стандарттай чингэлгийг өргөнөөр ашигладаг. Энэ нь тээвэрлэгдэх ачаа барааг найдвартай, хурдан, хялбар тээвэрлэхэд гол үүргийг гүйцэтгэж байна. Мөн төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, хийцтэй бараа бүтээгдэхүүн байдаг учраас түүнийг зөөвөрлөхөд зориулан үйлдвэрлэлээс гаргадаг контейнерын төрлүүд байдаг.

Энэ мэдээллээс та бараа бүтээгдэхүүний тээвэрт ашигладаг контейнерийн бүх төрлийн мэдээллийг авах боломжтой болж байна.

Мэдээлэл авах

1. Standart container 20ft / 40ft Стандарт чингэлэг

Ерөнхий зориулалтын чингэлэг. Ачаа бараа болон тээвлэлтийн хамгийн түгээмэл ашиглагддаг чингэлэгийн төрөл юм. Үүнээс гадна 45 ба 54 фут урттай нэмэлт чингэлэг байдаг бөгөөд энэ нь маш бага хэрэглэгддэг.

2. High Cube Container 40ft / 45ft Өндөр, их эзэлхүүнтэй контейнер

Өндөр, их эзэлхүүнтэй чингэлгийн ялгаа нь стандарт чингэлэгнээс илүү өндөр бөгөөд ижил даацтай боловч бага зэрэг хүнд жинтэй байдаг. Стандарт 40ft чингэлэгт багтахгүй их хэмжээтэй барааг тээвэрлэхэд ашигладаг. Эдгээрийн өндөр нь стандарт 20ft болон 40ft-ийн чингэлэгнээс 30 см өндөр бөгөөд бүх төрлийн хуурай ачаа, хөнгөн, том хэмжээтэй ачааг тээвэрлэхэд ашигладаг.

3. Reefer Container 20ft / 40ft / High Хөргүүртэй чингэлэг

Хөргүүртэй чингэлэг нь стандарт температурт тээвэрлэх шаардлагатай ачаа барааг тээвэрлэх зорилгоор хөргөлтийн нэгж төхөөрөмжөөр тусгайлан тоноглогдсон чингэлэг юм. Ихэвчлэн 20ft болон 40ft хэмжээтэй чингэлэгийг тоноглож түгээмэл ашигладаг