БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид дэлхийн хамгийн шилдэг шийдэл, цаг хугацаа хэмнэсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг монгол хүний оюун ухаанаар хөгжүүлэн бусдад түгээнэ.
Бид Монголын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид дээд зэргээр нийцсэн чанартай, найдвартай бүтээгдхүүнийг үйлдвэрлэж нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй, өндөр хариуцлагатай ажиллаж барилга, барилгын материалын үйлдвэр, үйчилгээний салбарын манлайлалаа хадгалахад оршино.
Бид эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах зүйлсийг эрхэмлэн ажиллана.

“ЭН ӨҮ ТИ ЭС” ХХК

Манай компани нь 2001 оноос контейнер худалдаа эрхлэн өөрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2009 оноос Монголын 100%-н хөрөнгө оруулалтаар “NOTS” LLC буюу ``ЭН ӨҮ ТИ ЭС``ХХК-г байгуулж Авто тээвэр, барилгын материал үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
“ЭН ӨҮ ТИ ЭС” ХХК нь 2009 оноос эхлэн Ачаа тээврийн чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо энэ салбартаа өөрийн эзлэх байр суурийг тогтоосон бөгөөд 11 жилийн хугацаанд үйл ажиллагааны төрлөө дараах чиглэлээр нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байна.

Манай компани нь 200 гаруй үндсэн ажилтантайгаар машин тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэчилж 100 хувь өөрийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаар бүтээн босгож ажиллаж байгаа болно. Манай байгууллага нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлж, улс орныхоо бүтээн байгуулалтанд бодит хувь нэмэр оруулах зорилттойгоор ажиллаж байгаа бөгөөд шинийг хийж бүтээхийн төлөө зүтгэж яваа манай хамт олонтой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манайхтай хамтарч ажилласнаар таны нэр хүнд, ашиг орлого, борлуулалт өсөн сэтгэл хангалуун үлдэх болно гэдэгт итгэлтэй байна.

  • АВТО ТЭЭВЭР
  • МЕТАЛ ВАКУМ ЦОНХ ХААЛГАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
  • ЗӨӨВРИЙН СУУЦ ҮЙЛДВЭРЛЭЛ
  • СЭРЭЭТ ӨРГӨГЧ /ПО/ ХУДАЛДАА
  • КОНТЕЙНЭР ХУДАЛДАА
  • КВАДРАТ ТӨМРИЙН ХУДАЛДАА
  • НӨӨЦИЙН САВНЫ ХУДАЛДАА
  • АВТО ТЭЭВЭР
  • БЕТОН ЗУУРМАГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ
  • ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ХУДАЛДАА
  • ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ДУГУЙН ХУДАЛДАА
  • ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН СЭЛБЭГ ХУДАЛДАА
  • ТОХИЖУУЛСАН КОНТЕЙНЭР ЗӨӨВРИЙН СУУЦНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
  • ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР БУЮУ ГЕНЕРАТОР ХУДАЛДАА
  • ХӨӨСӨНЦӨР СЕНДВИЧ ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭЛ

ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ БИДНИЙ ТҮҮХ

Бидний эрхэмлэх зүйлс

  • Хэрэглэгч, харилцагчидынхаа сэтгэл ханамжийг БИД ЭРХЭМЛЭНЭ
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг БИД ЭРХЭМЛЭНЭ
  • Ажилчид албан хаагчидыгаа БИД ЭРХЭМЛЭНЭ
  • Эх орныхоо хуулийг БИД ЭРХЭМЛЭНЭ
  • Байгаль дэлхийгээ БИД ЭРХЭМЛЭНЭ

МАНАЙ ДАВУУ ТАЛ

  • Хамгийн найдвартай
  • Хамгийн шуурхай
  • Хамгийн чанартай
  • Хамгийн хямд

ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨЖ ИЛҮҮ ТӨЛӨВЛӨЖ ИЛҮҮГ БҮТЭЭ.

Бид Монголын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид дээд зэргээр нийцсэн чанартай, найдвартай бүтээгдхүүнийг үйлдвэрлэж нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй, өндөр хаиуцлагатай ажиллаж барилга, барилгын материалын үйлдвэр, үйчилгээний салбарын манлайлалаа хадгалахад оршино.