Авто тээвэр

2013-05-31 15:19:33

Монгол улсад 1925 онд Монголын улсын тээх нэвтрүүлэх газар байгуулагдсанаар авто тээврийн салбар үүсч хөгжжээ.

1929 онд анхны Монгол , ЗХУ-ын хамтарсан хувь нийлүүлсэн тээх  нэвтрүүлэх газар “ Монгол транс”-ыг 20 машинтайгаар байгуулж байсан байна.

1949 он гэхэд Улаанбаатар болон 5 аймагт анхны авто баазуудыг байгуулсан бөгөөд нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй авто машинтай байгуулж байсан түүхтэй ажээ.

1970 - 1990 он бол хот  хоорондын тээврийн оргил үе байсан ба энэ хугацаанд цаг үеийн чухал ажил болох үр тариа, төмс, хүнсний ногоо, өвс тэжээл, мах, түүхий эд , үр бордоо, ноосны болон өргөн хэрэгцээний барааны тээвэрлэлтийг авто баазууд  зохион  байгуулалттайгаар хийж гүйцэтгэж байжээ.

1990 оноос зах зээлийн системд шилжиж  1991 оноос авто тээвэрт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах ажлыг эхэлсэнээр одоо улсын хэмжээний авто тээврийн хэрэгслэлийн 90 гаруй хувь нь хувийн хэьшилж шилжиж тээвэрлэлтийг хувийн авто машин бүхий иргэд, жижиг аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэж байна.

Өнөөдөр зөвхөн авто тээврээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг зарим нэг аж ахуйн нэгж бий боловч тэдгээр нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй, тодорхой төсөлд зориулагдсан гэх мэт байна.

1990 оноос анхны тээвэр зуучлагчийн компаниуд бий болсоноор өөрийн авто тээврийн хэрэгсэлтэй болж эхэлсэн бөгөөд хэдийгээр энэ нь тээврийн бааз болж өргөжсөн хэмжээнд хүрээгүй байгаа боловч Засгийн газрын болон хувийн хэвшлийн шугамаар Монгол улсад нийлүүлэгдэж байгаа болон Монголоос гарч байгаа олон ачаа барааг тээвэр зуучлалын компаниуд цаг хугацаанд нь бүрэн бүтэн  найдвартай хүргэх ажлыг өөрсдөө гардан зохион байгуулж байна.

Тухайлбал Бороогийн алтны орд, Сүхбаатарын Цайрын орд, Даланзадгадын цахилгаан станц, Тайширын УЦС, Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордын зарим тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн түүхий эдийг тээвэр зуучлагч компаниуд тогтмол зуучлан тээвэрлэж байна.

Монгол улсын засгийн газраас зорилт тавин хэрэгжүүлж буй томоохон төсөл болох МЯНГАНЫ ЗАМ-ын бүтээн босголтын ажил нь Монгол улсын Замын Үүд боомтоос Сүхбаатар боомт хүртэл авто тээврийн транзит урсгалыг бий болгохын зэрэгцээ, олон улсын авто тээврийг үсрэнгүй хөгжилд аваачих үндсэн нөхцлийг бүрэлдүүлэх тул МҮТЗХ-с энэхүү салбарыг хөгжүүлэх талаар идэвхи чармайлт гарган ажиллаж байна.

Монгол улс нь ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх тухай конвенцид 2002

оноос нэгдэн орсон бөгөөд ингэснээр уг Конвенцид нэгдэн орсон 67 улсад ачаа барааг авто тээврээр

тээвэрлэх өргөн боломж гарч ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар ОХУ –нь уг Конвенцид нэгдэн

орсон бөгөөд харин БНХАУ өнөөг хүртэл элсээгүй байгаа тул манай тээвэр зуучлагч компаниуд

БНХАУ-ын нутгийн гүнд авто машинаар тээвэр хийх боломжгүй байгаа юм. Цаашдаа БНХАУ дээрхи

Конвенцид нэгдэн орсоны дараа монголын тээвэр зуучлагч компаниуд өөрийн авто машинаар БНХАУ-ын

Сяньган боомтоос болон уг боомт хүртэл импорт , экспортын чингэлэг болон бусад ачааг тээвэрлэх

бололцоо бий болох юм.

 

Мөн түүнчлэн олон улсын авто замын сүлжээний хурдны зам Монголын нутгаар дайрч өнгөрөх нөхцөл бололцоо

бий болсон тохиолдолд авто тээврээр хоёр их хөршийнхөө хооронд болон Ази Европын улсуудын хооронд

ачааг авто тээврээр тээвэрлэж энэ нь магадгүй хамгийн ирээдүйтэй салбарын нэг болон хөгжих магадлалтай юм

 

Уул уурхайн хөгжлийг дагаж Монголын өмнийн говиос БНХАУ –ын хилийн боомтуудаар ашигт малтмалын тээвэрлэх

үйл ажиллагаа өнөөдөр хэдийн эхлээд байгаа бөгөөд Өмнө говь аймагт нүүрс тээвэрлэх чиглэлээр хэд хэдэн хувийн

авто тээврийн компаниуд байгуулагдан олон зуун авто машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

www.nots.mn
дээш